БАНАНАТАЙ ТООРТ /та бүхэн туршаад үзээрэй/

Saturday, December 27, 2008

Би сүүлийн үед шинэ хоол, тоорт, салат хийх, туршиж үзэх их дуртай болж байгаа. Тэгээд хамгийн сүүлд сурсан хийж үзсэн "бананатай тоорт"-оо толилуулж байнаа. Баярын тань ширээг чимэх нэг сайхан амттан байх болноо.

1. Орц

- Масло 60 гр
- Бор сахар 3/4 аяга
- Банана 3 ш
-Хушганы чөмөг 100гр

Хийхдээ: Саванд масло хайлуулаад, сахараа хийн зөөлөн гал дээр сахараа
уустал нь хутгана. Өтгөн бор сироп болох ёстой. Тэгээд хушганы чөмгөө хийнэ.
23 см тойрогтой тоортны хэвээ тослоно. Тэгээд тослосон савандаа дээрх зуурмагаа
халуунаар нь хийнэ. Дараа нь банануудаа уртаар нь нэг хэрчиж, зуурмаг дээрээ
жигдхэн тарааж тавина. Үүнийгээ одоо орхиод дараагийн зуурмагтаа оръё.

2. Орц

- Зөөлөн масло 100гр
- ахар 1/2 аяга
- өндөг 2ш
- гурил 2 аяга
- baking powder 1 цайны халбага
- цагаан гаа 1 цайны халбага /нунтаг/
- сүү 1/2 аяга

Хийхдээ: Зөөлөн масло, сахараа саванд хийгээд цахилгаан хутгагчаар хөвсгөр
цагаан болтол хутгана. Дээрээс нь өндөгөө нэг нэгээр нь хийнэ. Өөр саванд гурил,
baking powder, цагаан гаа гурваа хийж холино. Гурилан холимогоо маслоны зуурмаг
дээрээ хийж хутгана. Тэгээд сүүгээ нэмж сайтар хутгана.

Банана тавьсан зуурмаг дээрээ 2 дох гурилан зуурмагаа хийж тавиад 180 градуст
45-50 минут жигнэнэ.

Гаргахдаа чигчлүүрээр шалгаарай. Хэвнээс нь салгахаас өмнө 5 минут байлгана.

Халуун эсвэл бүлээн байхад нь идээрэй.
(Амтлаад үзээрэй........)

0 comments:

 
HOPE - by Templates para novo blogger