Үр хүүхдүүд маань ерөөгдөг

Monday, December 15, 2008

Эхнэр маань "Сургаалт үгс" номыг уншиж байгаа юмаа. Тэгээд уншиж байгаа хэсгээ нээгээд орхичихдог юмаа. Өнгөрсөн 5 дахь өдөр уншиж байгаад орхисон тэр хэсгээс нь харж байгаад нэгэн ишлэл нүдэнд болон зүрх сэтгэлд маань нилээд гүн туслаа.

Сургаалт үгс 20:7
Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг
Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино.

Үнэхээр үр хүүхдийн минь дээр ерөөл орших болтугай. Миний бодлоор "оршино" гэдэг үг нь ингэж төсөөлөгдөж байна. Ертөнцийн Эзэний ерөөл хэнийг ерөөх вэ гээд явж байгаа мэт. Хуй салхи шиг ч юм шиг. Борооны үүл шиг ч юм шиг. (сайхнаар нь төсөөлөөрэй)

Энэ салхи, бороог тогтоох гол шалтгаан нь миний зөв шударга, гэм зэмгүй байдлаас шалтгаалдаг юм байна гэдгийг мэддэг боловч мэдэрсэн. Миний хүүхдүүдийг сайн сайхан, амжилт, ивээл, хүч чадал, өөрчлөлт бүхэн дайраад өнгөрдөг биш харин хүрч ирээд тогтож оршоосой гэж би хүсэж байна. Хүний амьдралд олон удаа амжилт, ялалт, олз омог байдаг. Тэгэхдээ ихэнхдээ л тэгж билээ, хааяа азтай байдаг юмаа гэж. Оршино гэдэг бол байнга л байх болно гэсэн үг биз дээ.

Хөвгүүд маань мэргэн ухааныг олоод тэр нь орших болтугай.
Хөвгүүд маань үнэн, ер бусын бодит байдлыг хараад, тэр нь орших болтугай.
Хөвгүүдийн маань дээр хамгаалалт ирээд, мөн л орших болтугай гэж би хүсэж байна.

Их Эзэн маань хэлэхдээ ямар хүний үр хүүхдийн ерөөл оршихыг тодорхой хэлсэн. Тиймээс би улам бүр хичээхийг хүсч байна. ТАНЫ ҮР УДАМ БАС ЕРӨӨГДӨХ БОЛТУГАЙ.

0 comments:

 
HOPE - by Templates para novo blogger