Friday, December 12, 2008
Өнгөрсөн 7 хоногт биднийг очиход Тэмүүкагийн цэцэрлэгийн хөгжмийн багш нь дуудаад нэг жижигхэн бөмбөр үзүүлээд танай хүүхэд бөмбөрт дуртай гэсэн үзүүлээч гэлээ. Тэгээд орсон чинь арай л багадхаар тоглоомон бөмбөр байна.
Харин хүү маань түүнийг нь голсонгүй их баярлаж баахан цохилоо. Тэгээд багш нь Шинэ жилээр нэг хөөрхөн номер гаргаад дуу тоглуулъя гэсэн. За бараг дуу биш зүгээр л ингээд цохилт үзүүлэхэд л тун хөөрхөн юм байнаа гээд их л олзуурхаж байна лээ.
Хүү маань бүтэн сайнд хурлаа тараад гүйж ирээд л "Аав аа би ганц бөмбөр даръя" гэдэг. Тэгээд бид хоёр Жоган ахаас нь гуйна даа. "Болох уу?" Тэр тун найрсаг сайн залуу учраас ихэнхдээ л зөвшөөрдөг. Тэмүүка маань ирээдүйд сайн бөмбөрчин болох янзтай......
Эхнэр бид хоёр "хүүхдийн бөмбөр" дарханаар нэг хайгаад одоохондоо олоогүй л байна. Хэрэв хаана нэг газар хүүхдийн бөмбөр байвал бидэнд хэлж туслаарай. Хамтдаа хайвал олдох байхаа....
0 comments:
Post a Comment