МАНДАРИН ИДЭХ АРГА

Monday, December 29, 2008

Бид өнөөдөр мандарин идэж байгаад Оюука нэг түүх санав.


Ээж нь жаахан хүүдээ мандарин арилгаж өгөхдөө ширхэг бүрээр нь салгаж нарны гэрэлд дотор нь том яс байна уу хараад ястай бол авч хаяад үлдснийг нь өгч байж гэнэ. Хэд хоногийн дараа Тэмүүка мандарин идэж байх юм гэнэ. Ширхэг ширхэгээр нь салгаад баруун гартаа барьж өндөр өргөөд л амандаа хийгээд байж гэнээ.


Хүү маань ээжийгээ сайн ойлгосон байгаа биз дээ. Хэ хэ хэ...

БАНАНАТАЙ ТООРТ /та бүхэн туршаад үзээрэй/

Saturday, December 27, 2008

Би сүүлийн үед шинэ хоол, тоорт, салат хийх, туршиж үзэх их дуртай болж байгаа. Тэгээд хамгийн сүүлд сурсан хийж үзсэн "бананатай тоорт"-оо толилуулж байнаа. Баярын тань ширээг чимэх нэг сайхан амттан байх болноо.

1. Орц

- Масло 60 гр
- Бор сахар 3/4 аяга
- Банана 3 ш
-Хушганы чөмөг 100гр

Хийхдээ: Саванд масло хайлуулаад, сахараа хийн зөөлөн гал дээр сахараа
уустал нь хутгана. Өтгөн бор сироп болох ёстой. Тэгээд хушганы чөмгөө хийнэ.
23 см тойрогтой тоортны хэвээ тослоно. Тэгээд тослосон савандаа дээрх зуурмагаа
халуунаар нь хийнэ. Дараа нь банануудаа уртаар нь нэг хэрчиж, зуурмаг дээрээ
жигдхэн тарааж тавина. Үүнийгээ одоо орхиод дараагийн зуурмагтаа оръё.

2. Орц

- Зөөлөн масло 100гр
- ахар 1/2 аяга
- өндөг 2ш
- гурил 2 аяга
- baking powder 1 цайны халбага
- цагаан гаа 1 цайны халбага /нунтаг/
- сүү 1/2 аяга

Хийхдээ: Зөөлөн масло, сахараа саванд хийгээд цахилгаан хутгагчаар хөвсгөр
цагаан болтол хутгана. Дээрээс нь өндөгөө нэг нэгээр нь хийнэ. Өөр саванд гурил,
baking powder, цагаан гаа гурваа хийж холино. Гурилан холимогоо маслоны зуурмаг
дээрээ хийж хутгана. Тэгээд сүүгээ нэмж сайтар хутгана.

Банана тавьсан зуурмаг дээрээ 2 дох гурилан зуурмагаа хийж тавиад 180 градуст
45-50 минут жигнэнэ.

Гаргахдаа чигчлүүрээр шалгаарай. Хэвнээс нь салгахаас өмнө 5 минут байлгана.

Халуун эсвэл бүлээн байхад нь идээрэй.
(Амтлаад үзээрэй........)

ӨНГӨРСӨН ОН, ШИНЭ ЖИЛ

Friday, December 26, 2008


Энэ 7 хоногийн хэсэг залуустай нэгэн зүйлийн талаар ярилцлаа.

Өнгөрсөн жил амьдралд чинь юу тохиолдож, юу сурав. Ер нь юу гэж дүгнэх вэ? Бид нилээд ам халж ярьсан. Азтай одтой байсан, хэцүү хөтүү байсан гээд л.
Миний хувьд ч бас санаанд оромгүй онцлог жил байсан билээ. Нэг зовлон гэж хэлэхгүй ч, хатуухан байсан шүү. Гэхдээ хэцүүгээсээ сайхан нь их байсныг заавал хэлэх ёстой байхаа.
Бизнес хийж үзсэн
Жолооч болж нилээд хэдэн сар машин барьж
Хоёр дох хүү Төгөлдөр маань төрсөн
Том хүү маань цэцэрлэгт орж, концертонд орж шалгарсан гээд л их юм байнаа. Мэдээж зарим нь нууц байх ёстой тийм биз дээ.

За, тэгээд одоо би та бүхэнд хэлмээр жаахан үг байна. Таны хувьд өнгөрсөн жил азтай азгүй, амжилттай амжилтгүй, олзтой өртэй, инээдтэй гунигтай ямар ч жил болж өнгөрсөн байж магадгүй ээ. Энэ бүхэн энэ жилдээ л үлдэх болно. Сайныгаа аваад муугаа орхиод шинэ ондоо орох нь бидний хувьд чухал. Өчигдөр рүү хэзээ ч буцаж болохгүй, маргааш руу түрүүлээд хэзээ ч хүрэхгүй, бид ӨНӨӨДӨРТӨӨ амьдардаг хүмүүс болохоор би уншигч таныг өнөөдөртөө гомдол гуниггүй, баяр хөөртэй байхыг уриалж байнаа.

Шинэ он. Ертөнцийн Эзэн маань шинэ өглөө, шинэ жил өгдөг. Хүн бүрт шинээр эхлэх боломж өгч буй хэрэг гэж би боддог. Тиймээс 2008 онд алдсан, амжуулж чадаагүй зүйлсээ гүйцээх шинэ боломж байгаа. Хүн сул тал, муу зан чанар байдаг. Гэхдээ сайн нь үргэлж илүү байдаг юмаа. Өөртөө байгаа цөөхөн муу талаа олж засаад, хөгжин дэвшээрэй . 2009 он таны хувь шинэ эрч хүч, урам зориг, шинэ сэтгэлийн тэнхээгээр дүүрэн байхыг чин сэтгэлээс хүсэн ерөөе.

Хүмүүс он яаж гаргавал зүгээр вэ гэж боддог, ярилцдаг. Сайхан хоол, нөхөрлөл найр наадам мэдээж байх ёстой. Тэгэхдээ нэг зүйлийг бүү мартаарай. Хувь хүн өөртөө өнгөрсөн жилээ дүгнэж, шинэ ондоо юу хийхээ ерөнхийд нь ч болтугай төлөвлөх нь үнэхээр чухал байх болноо. Шинэ оны эхний өдөр бол шинэ өдрийн өглөө шиг гол өдөр нь юм шүү. Өглөөний цэвэр агаарт сэтгэл сэргэж, шинийг сэтгэдэг бол энэхүү чухал цагаа битгий алдаарай..

Үр хүүхдүүд маань ерөөгдөг

Monday, December 15, 2008

Эхнэр маань "Сургаалт үгс" номыг уншиж байгаа юмаа. Тэгээд уншиж байгаа хэсгээ нээгээд орхичихдог юмаа. Өнгөрсөн 5 дахь өдөр уншиж байгаад орхисон тэр хэсгээс нь харж байгаад нэгэн ишлэл нүдэнд болон зүрх сэтгэлд маань нилээд гүн туслаа.

Сургаалт үгс 20:7
Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг
Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино.

Үнэхээр үр хүүхдийн минь дээр ерөөл орших болтугай. Миний бодлоор "оршино" гэдэг үг нь ингэж төсөөлөгдөж байна. Ертөнцийн Эзэний ерөөл хэнийг ерөөх вэ гээд явж байгаа мэт. Хуй салхи шиг ч юм шиг. Борооны үүл шиг ч юм шиг. (сайхнаар нь төсөөлөөрэй)

Энэ салхи, бороог тогтоох гол шалтгаан нь миний зөв шударга, гэм зэмгүй байдлаас шалтгаалдаг юм байна гэдгийг мэддэг боловч мэдэрсэн. Миний хүүхдүүдийг сайн сайхан, амжилт, ивээл, хүч чадал, өөрчлөлт бүхэн дайраад өнгөрдөг биш харин хүрч ирээд тогтож оршоосой гэж би хүсэж байна. Хүний амьдралд олон удаа амжилт, ялалт, олз омог байдаг. Тэгэхдээ ихэнхдээ л тэгж билээ, хааяа азтай байдаг юмаа гэж. Оршино гэдэг бол байнга л байх болно гэсэн үг биз дээ.

Хөвгүүд маань мэргэн ухааныг олоод тэр нь орших болтугай.
Хөвгүүд маань үнэн, ер бусын бодит байдлыг хараад, тэр нь орших болтугай.
Хөвгүүдийн маань дээр хамгаалалт ирээд, мөн л орших болтугай гэж би хүсэж байна.

Их Эзэн маань хэлэхдээ ямар хүний үр хүүхдийн ерөөл оршихыг тодорхой хэлсэн. Тиймээс би улам бүр хичээхийг хүсч байна. ТАНЫ ҮР УДАМ БАС ЕРӨӨГДӨХ БОЛТУГАЙ.

Бөмбөрчин ТЭМҮҮКА

Friday, December 12, 2008



Өнгөрсөн 7 хоногт биднийг очиход Тэмүүкагийн цэцэрлэгийн хөгжмийн багш нь дуудаад нэг жижигхэн бөмбөр үзүүлээд танай хүүхэд бөмбөрт дуртай гэсэн үзүүлээч гэлээ. Тэгээд орсон чинь арай л багадхаар тоглоомон бөмбөр байна.

Харин хүү маань түүнийг нь голсонгүй их баярлаж баахан цохилоо. Тэгээд багш нь Шинэ жилээр нэг хөөрхөн номер гаргаад дуу тоглуулъя гэсэн. За бараг дуу биш зүгээр л ингээд цохилт үзүүлэхэд л тун хөөрхөн юм байнаа гээд их л олзуурхаж байна лээ.

Хүү маань бүтэн сайнд хурлаа тараад гүйж ирээд л "Аав аа би ганц бөмбөр даръя" гэдэг. Тэгээд бид хоёр Жоган ахаас нь гуйна даа. "Болох уу?" Тэр тун найрсаг сайн залуу учраас ихэнхдээ л зөвшөөрдөг. Тэмүүка маань ирээдүйд сайн бөмбөрчин болох янзтай......

Эхнэр бид хоёр "хүүхдийн бөмбөр" дарханаар нэг хайгаад одоохондоо олоогүй л байна. Хэрэв хаана нэг газар хүүхдийн бөмбөр байвал бидэнд хэлж туслаарай. Хамтдаа хайвал олдох байхаа....

Будаг ханхалсан шинэ блог

Tuesday, December 9, 2008

Яагаад "TOTU - hope" гэж нэрлэснийг сонирхож байгаа байхаа гэж бодлоо. Учир нь надад хүмүүсийн блог үзэх бүр яагаад ингэж нэрлэсэн юм болоо гэж бодогддог юмаа.
Тиймээс: Өөрийн өгсөн нэрээ тайлбарлая гэж бодлоо.

T - temuuka
O - oyuka
T - tuguldur
U - ulzii ........................ гэсэн үг юм л даа.

Энэ блог миний гэр бүлийн чөлөөт блог байх болноо. Миний болон манай гэр бүлийнхний амьдралд тохиолдож байгаа сонин хачин, хөгжилтэй мөн сурсан мэдсэн гээд л юм юм бичих санаатай байнаа.

Хоёр хүү маань тун адилхан

Миний том хүү Тэмүүлэн бага хүү маань Төгөлдөр. Бага нь өсөх тусам ахтайгаа тун адилхан болоод байнаа. Айгаад байгаа юм бишээ. Харин маш хөөрхөн, өхөөрдөм санагдаад .........
Tэгээд хоёр зураг тавьлаа. Аль нь Тэмүүка, аль нь Төөгий вэ?




Өдөрт заавал нэг шинэ сонин зүйл сурч эсвэл ямар нэг инээдтэй хөгжилтэй үйл явдлыг хөвгүүд маань үзүүлдэг.

Манайх 5 давхарт байдаг. Саяхны нэгэн орой орцны маань 2-3 давхарын хоорон байдаг цонхон дээр хүүхдүүд гал тавиад би баатар болж гарч гүйгээд унтраасан. Маргааш нь Тэмүүкагаа тэврээд гарч явтал гал гарсан тэр булан шатаад хана нь харлаад харахад тун эвгүй болсон байхыг хүү маань хараад, "Аав аа энэ яасийн гэж? асуув. Хүүхдүүд шатаасан юмаа гэтэл. Тэмүүка: Есүсийн нэр дээр эдгэр" гэж маш итгэлтэй чангаар хашгираад хажуугаар нь өнгөрсөөн.
Миний инээд ямар их хүрсэн гээч......... мэдээж тайлбарласан л даа..
Гэтэл маргааш нь цэцэрлэгтээ явахдаа хараад "Есүсийн нэр дээр цэвэрхэн бол", "Тэ аав аа" гэж хэлсэн.
Инээх хүн байвал инээгээрэй !!!!

Хятад зүйр цэцэн үг

Чиний мод тарих ёстой байсан зөв цаг нь хорин жилийн өмнө байсан.
Хоёр дахь зөв цаг нь одоо ...................

 
HOPE - by Templates para novo blogger