СУРГААЛААС ЮУ ОЙЛГОЖ ҮЛДДЭГ ВЭ
Tuesday, May 17, 2011
БОДЛОО л доо.
Сургаал сонсоод гарч ирэхэд юу үлддэг вэ? Миний хувьд...
Өнгөрсөн 7 хоногийн сургаалаас үлдсэн ганц нэг зүйлээсээ...
Есүст итгэнээ гээд байгаа чинь ер нь ГЭМЭЭ ХАЯНА гэсэн үг.
Дараалал маш энгийн. 1 ГЭМЭЭ ХАЯ. 2 ЕСҮСТ ИТГЭНЭ.
Жоганбаптисийн сургаал ганцхан сэдэвтэй байсан нь ГЭМТ АМЬДРАЛАА ОРХИ.
Итгэдэг, итгэсэн гэж боддог хүний ялгаа.
Итгэсэн гэж боддог хүн ГЭМ хийчихвэл шийтгэлээс айдаг.
Итгэдэг хүн ГЭМ хийчихвэл Ертөнцийн Эзэний эсрэг буруу зүйл хийсэндээ гэмшиж, хийхгүй гэж ШИЙДВЭР гаргадаг.
Бид гэм хийхэд Туйлын Ариун Ертөнцийн Эзэний уур хилэнгийн ХҮЧИТ ДАВАЛГАА ирдэг. Харин Ертөнцийн Эзэний хайр энэрэлийн ХАНА ХЭРЭМ тэрхүү хүчит давалгааг хааж тогтоодийн байнаа.
Есүст итгэсэн бид АВРАЛЫГ үнэгүй БЭЛЭГ болгон авсан. Хайртай хүндээ хүн юугаа ч зориулж чаддаг. Нэг үгээр бүх юмаа өгч ч чаддаг. Хайртай бол өгсөн юмандаа хэзээ ч харамсахгүй. Тэгэхээр БЭЛЭГ зөвхөн ХАЙРААР зохицуулагддаг юм байна. Хайртай бол тэвчинэ, хайртай бол уучлана, хайртай бол түүний төлөө амьдрана, хайртай бол өөрчлөгдөнө, хайртай бол үнэн сэтгэлээсээ хичээнэ. Энэ бүхэн ҮНЭГҮЙ БЭЛЭГ.
ЗА ЗА, уг нь би их цэгцтэй ойлгосиймаа, гэхдээ албаар содон санагдсан энэ хэдэн зүйлсийг БИЧМЭЭР болохгүй байсиймаа. Шүүмжлэх гэлгүй хэрэгтэйг нь ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ. амжилт
Posted by Ulziisaihan at 8:00:00 AM 0 comments
Бодууштай хэдэн үгс
Sunday, October 10, 2010
Би бизнес хийх үнэхээр их хүсэлтэй л дээ. Янз бүрийн бизнесийн боломжийг судлаж, харж явдийн. Тэгэхдээ өөрийн гэсэн яг үүнийг хийнэ дээ гэсэн хэд хэдэн бизнес байдиймаа. Тэр одоохондоо нууц...
Амьдралаа амжилттай, үр бүтээлтэй өнгөрөөсөн хүмүүсийн амьдралын туршлага, түүхийг сонсох их дуртай. Тэгээд агуу хүмүүсээс сонссон хэдэн түүх, хөгжилтэй яриаг манай блогоор зочлогч танд дамжуулж байна. Уншаад нэгийг бодоорой.
Хүн анхны авсан галаа /урам зориг, эрч хүч, хүсэл тэмүүлэл, ямар нэг мэдээллийг гэсэн үг/ 2,5 өдөр хадгалдаг гэнэ. Эрдэмтэн мэргэд гоц хүмүүс ямар нэг мэдээллийг зөвхөн сонсоод гарахад 25%-ийг нь тогтоодог юм байна. Энгийн хүмүүс үүнээс бага хувьтай л гэсэн үг л дээ.
Харин сонссоноо бусдад дамжуулахад 95%-ийг нь өөрийн болгон тогтоож чаддаг байна.
Бид утсаа цэнэглэдэг хирнээ ӨӨРИЙГӨӨ ЦЭНЭГЛЭДЭГГҮЙ, Монголчууд бид машинаа жилд нэг удаа үзлэгт оруулдаг хирнээ өөрийнхөө биеийг үзлэгт оруулдаггүй гэнэ.
ХЭЛ СУРАХГҮЙ БОЛ гадаад гараад л ам маань юм идэх л зориулалттай болдог гэнээ.
Хаалга болгонд НЭГ ТҮЛХҮҮР таардаг бол ЦООЖ гэж байхын хэрэггүй. Үүний адил хүн бүрд өөрийн гэсэн түлхүүр байдаг бөгөөд тэр түлхүүрийг нь олвол тухайн хүний ертөнцөд нэвтэрч чаддаг байна.
Алсын хараагаа таниагүй хүн жижиг бэрхшээлд унадаг. Тиймээс өдөр бүр БЭРХШЭЭЛ гэдэг найзтай уулзана гэдгээ тооцоол. БЭРХШЭЭЛ бүрийн цаана заавал БЭЛЭГ байдаг. Жишээ: Салхи ирж байдаг. Энэ салхи холуур холуур гэж битгий хэл. Туулах ёстой бэрхшээлийг туулаад л гар.
Posted by Ulziisaihan at 6:40:00 AM 0 comments
Бидний бяцхан бизнес
Saturday, October 9, 2010
Манай гэр бүл нэгэн бизнес эхлэж байгаа юм. Тэгээд блог дээрээ РЕКЛАМ явуулахаар шийдлээ.
Үхрийн махны өөх, хальсыг нь цэвэрлээд 3 янзаар бэлтгээд 0,5 ба 1 кг-аар уутлан худалдаж байна. Үүнд:
Цул мах
Машиндсан мах
Хэлбэртэй хэрчсэн мах
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи утас, емайл хаягаар холбогдож лавлана уу?
Та манайхаас цэвэрхэн чанартай үхрийн махаа аваарай. Мөн бидний энэхүү бизнесийг дэмжиж санасан үедээ Ертөнцийн Эзэнээс гуйж, тогтмол чанартай мах авахыг хүсж буй хүмүүст зуучилж туслахыг хүсье.
Баярлалаа. Мөн таны бизнест амжилт хүсье.
Posted by Ulziisaihan at 7:14:00 AM 0 comments
Гуйлтанд нэгдэхэд уриалж байна
Sunday, October 3, 2010
Манай УБ-ын /Христийн Нөхөрлөл/ сүмийн Шейка пасторын маань 8 настай охин машинд мөргүүлээд одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа билээ. Энэ асуудал биднийг Их Эзэн рүү улам бүр хандан тэр жаахан охины төлөө санаа нэгдэн гуйхад хүргэж байгаа юмаа.
Бид өглөө орой бүр Тунгаанаагийн төлөө гуйж байгаа. Манай хоёр хүү ч эдгэрнэ гэдэгт итгэлтэйгээр хамт гуйж байгаа.
Харин би өнөөдөр гуйлт хийж байхдаа нэг зүйлийг санаж бас ойлгов. Бид гуйлт хийхдээ Тунгаанааг эдгээж өгөөч, эмч нар нь зөв оношилж, сайн эмчилгээ хийх болтугай, аав ээж гэр бүлийн нь дээр амар тайвнаа өгөх болтугай, хэрэгцээтэй мөнгө төгрөг, санхүү, эд материал, эм тариагаар туслаарай гээд л... Мөн түүнийг мөргөөд зугтсан, баригдсан тэр нөхрийг шударгаар шүүж өгөөч, хариуцлага тооцуулж нананана гээд хүн бүр гуйж байгаа.
Бидний гуйлтын ГОЛ ҮР ДҮН: бид юу хамгийн их хүсэж байна вэ гэвэл ТУНГААНАА МААНЬ эдгэрээд дэгдэн гүйх, хожим энэ аваараас болоод ямар нэг өвчин зовиургүй байх л хамгаас хамгаас чухал юм л даа.
Тиймээс энийг цагдаа сэргийлэх, мөнгө төгрөг, эргэлт, санаа тавилт хийж чадахгүй санагдаж байна. Тунгаанаагийн тархинд үүссэн гэмтэл, өвчин зовиурыг бүрмөсөн эдгээж чадах ЦОРЫН ГАНЦ хүч чадал нь биднийг БҮТЭЭГЧ, ЭДГЭЭГЧ ИХ ЭЗЭН ЕСҮС ХРИСТ минь л юм даа. Тэр биднийг бүтээсэн учраас эд эрхтэн, эс бүхийг маань нарийн сайн мэдэх билээ. Бие махбодь доторх хэсэг бүрээс гадна зүрх сэтгэл дэх гүн гүнзгий бодол хүслийг маань ч мэддэг Тэр Их Эзэн маань л бидний гуйлтанд ТӨГС ХАРИУЛЖ чадна.
Танаас гуйж байна Есүс. Бидний сүнсээр нэгдэн гуйж байгаа энэхүү гуйлтанд заавал тодорхой хариулт, сайн үр дүн өгөөч. Та бол бидний итгэл найдвар. Еврей 11.1
Posted by Ulziisaihan at 5:34:00 AM 0 comments
Thank you - БАЯРЛАЛАА ...
Saturday, October 2, 2010
За өнгөрсөн зун ер нь их гадаад хүмүүстэй ажиллалаа. Гол ер хэл сурахсан гэсэн нууцхан гэхүү шууд тийм бодолтой байсан ч гэхүү. Юутай ч их л олон гадаад хүмүүстэй ажиллалаа.
Тэгээд тэднээс олон ч зүйл сурлаа. Нуршаад яах вэ хэлэх гэснээ шууд хэлье.
Тэр хүмүүс бие биедээ, ер нь бусдад байнга л БАЯРЛАЛАА гэж хэлэх юм. Монголоор биш л дээ. Өөр өөрийн хэлээр. Гэтэл монголчууд бид бие биедээ баярлалаа гэж тун бага хэлдэг бараг хэлдэггүй гэсэн ч хэлсдэхгүй юм байна. Бидний энэ үг нь гадны хүмүүст л хэлхээр бидэнд байдиймуу хаашаа юм бэ гэж бодогдсон.
Харин тэр гайхал гадаадууд маань бол нэг өгүүлбэр хэлээд, нэг хүнтэй зөрөөд л баярлаж талархснаа илэрхийлж байх юм. Монголчууд бид хийх ёстой зүйлээ хийсэн хүнд баярлалаа гэж ер нь хэлдэггүй. Харин тэднээс би хийх ёстойгоо хийсэн хүнд ч, хийх ёстойгоосоо илүү хийсэн хүнд адилхан баярлалаа гэж хэлэх хэрэгтэйг сурсандаа маш их баяртай байна.
Бусдад баярлаж чаддаг хүн өөрөө баяртай байдийн байна. Жижигхэн зүйлд ч хамаагүй баярлаад яваад байхад жижигхэн зүйлд баярлаж тэндээсээ баяр хөөрийг харж, урам зориг, эрч хүчийг олж авдийн байна НӨХДӨӨ. "Инээж, инээмсэглэж явдаг" хүмүүсийн нууц нь энэ л байхдаа гэж бодлоо.
Ингээд бодхоор Есүст итгэгч бид Ертөнцийн Эзэнийхээ бидэнд хийж өгсөн зүйлд талархдаг тулдаа л жаахан талархаж мэддэг бололтой. Монгол хүн бүр талархал дүүрэн байдаг бол хичнээн олон зүйл өөр байх байсан бол доо ....
Анхаарч уншсанд:
Posted by Ulziisaihan at 3:40:00 AM 0 comments
Аавын омогшил
Thursday, July 15, 2010
Өчигдөр манай лагерьт гэнэт айхтар хүчтэй салхилаж, аянга цахилгаантай бороо орлоо л доо. Бид сандарч хамаг цонх хаалгаа хааж, юм хумаа хамж аваад гэртээ орлоо. Харин 2 настай бага хүү маань хажуу айлд тоглож байсан юм. Хүчтэй салхины дараа томоос том мөндөр орж газар тэр чигээрээ цас орсон мэт болсны дараа үргэлжлүүлээд аймаар хүчтэй бороо асгарлаа.
Эхнэр бид 2 хүү маань айлд айж байгаа байх гээд би авхаар гүйж орлоо. Хүүгээ хөнжилд ороогоод, зоонтогон доор тэврээд ширүүн салхи, хүчтэй бороон дундуур ус туулан гүйж авч орж ирэхэд би шалба норсон байлаа. Харин хүү маань нэг ч дусал бороонд нороогүй бага зэрэг гайхсан маягтай орж ирсэн юм.
Тэгээд надад НЭГЭН ЗҮЙЛ БОДОГДСОН юм. Ертөнцийн Эзэн бол бидний Аав. Тэр өөрийн хүүг ямар нэгэн аюулаас хамгаалахдаа үнэхээр ихээр омогшдог юм байна гэж. Саад бэрхшээл, хүнд хэцүү дундуур, тохиолдож болох айдас хүйдэс, муу бүхнээс хүүгээ хамгаалж гаргасны дараа тэр ямар ихээр омогшдог болоо. Тэр намайг хамгаалж хаацайлж чадсандаа ямар их баярладаг бол. Түүний хувьд намайг хүүгээ хамгаална хаацайлна гэдэг ямар сайхан болохыг би ойлгосон юм. Би тэр Мөнхийн Аавдаа итгэж байна. Надад хайртайд нь, намайг хамгаалж, амжилтад хүргэх сайн замаар дагуулна гэдэгт нь би ИТГЭЖ БАЙНА.
Тэр үргэлж надад найдвар бэлэглэгч, дэмжин урамшуулагч Аав маань юмаа.
Posted by Ulziisaihan at 12:30:00 AM 0 comments