Sunday, October 3, 2010
Манай УБ-ын /Христийн Нөхөрлөл/ сүмийн Шейка пасторын маань 8 настай охин машинд мөргүүлээд одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа билээ. Энэ асуудал биднийг Их Эзэн рүү улам бүр хандан тэр жаахан охины төлөө санаа нэгдэн гуйхад хүргэж байгаа юмаа.
Бид өглөө орой бүр Тунгаанаагийн төлөө гуйж байгаа. Манай хоёр хүү ч эдгэрнэ гэдэгт итгэлтэйгээр хамт гуйж байгаа.
Харин би өнөөдөр гуйлт хийж байхдаа нэг зүйлийг санаж бас ойлгов. Бид гуйлт хийхдээ Тунгаанааг эдгээж өгөөч, эмч нар нь зөв оношилж, сайн эмчилгээ хийх болтугай, аав ээж гэр бүлийн нь дээр амар тайвнаа өгөх болтугай, хэрэгцээтэй мөнгө төгрөг, санхүү, эд материал, эм тариагаар туслаарай гээд л... Мөн түүнийг мөргөөд зугтсан, баригдсан тэр нөхрийг шударгаар шүүж өгөөч, хариуцлага тооцуулж нананана гээд хүн бүр гуйж байгаа.
Бидний гуйлтын ГОЛ ҮР ДҮН: бид юу хамгийн их хүсэж байна вэ гэвэл ТУНГААНАА МААНЬ эдгэрээд дэгдэн гүйх, хожим энэ аваараас болоод ямар нэг өвчин зовиургүй байх л хамгаас хамгаас чухал юм л даа.
Тиймээс энийг цагдаа сэргийлэх, мөнгө төгрөг, эргэлт, санаа тавилт хийж чадахгүй санагдаж байна. Тунгаанаагийн тархинд үүссэн гэмтэл, өвчин зовиурыг бүрмөсөн эдгээж чадах ЦОРЫН ГАНЦ хүч чадал нь биднийг БҮТЭЭГЧ, ЭДГЭЭГЧ ИХ ЭЗЭН ЕСҮС ХРИСТ минь л юм даа. Тэр биднийг бүтээсэн учраас эд эрхтэн, эс бүхийг маань нарийн сайн мэдэх билээ. Бие махбодь доторх хэсэг бүрээс гадна зүрх сэтгэл дэх гүн гүнзгий бодол хүслийг маань ч мэддэг Тэр Их Эзэн маань л бидний гуйлтанд ТӨГС ХАРИУЛЖ чадна.
Танаас гуйж байна Есүс. Бидний сүнсээр нэгдэн гуйж байгаа энэхүү гуйлтанд заавал тодорхой хариулт, сайн үр дүн өгөөч. Та бол бидний итгэл найдвар. Еврей 11.1
0 comments:
Post a Comment