Saturday, January 2, 2010
Таны хувьд хамгийн онцгой жил хэзээ болж өнгөрсөн бэ?
Эр хүн амьдралдаа туг барьж, тугал хариулдаг гэдэг. Өнөөдөр өнгөрсөн жилийн талаар бодож байхад миний амьдралд сонин содон зүйл үнэхээр их болж байжээ. Тэгээд аль нь онцгой содон, гайхалтай сайхан байсийн болоо гэж бодоход хүрсэн. Жил бүр л бусад жилүүдээс өөр өөр үйл явдлаар дүүрэн байсийн байна. Өнгөрсөн жил гэхэд л 5 сараас хойш би 8-9 өөр ажил хийж, сайн муу олон хүмүүстэй уулзан таарч байсан. Гэтэл үүнээс өмнө 8 жилийн турш зөвхөн ганцхан ажил хийсэн байх.
2010 онд миний амьдралд Их Эзэн юу төлөвлөснийг таахын аргагүй юм. Гэвч нэг зүйлийг би сайн мэдэж байна. Тэр бол өнгөрсөн жилүүдээс өөр, өнгөрсөн жилүүдээс онцгой байна гэдэг нь тодорхой. Сүүлийн үед би өөрийн эрхгүй нэг үгийг хэлдэг болсон байна лээ. "Сайхнаар нь л бодъё" гэж. Шинэ оны хаалган дээр би танд нэг зүйлийг уриалах гэсэн юмаа. Ирэх онд яалт ч үгүй тохиолдох юм шиг хэцүү асуудал, зовлон танд байж магадгүй. Гэвч "Сайхнаар нь л бодъё" гэж хэлэх гэсэн юм. Хүний бодож санаа зовсон зүйлийн ихэнх нь амьдралд нь болдоггүй гэж би нэг сонссон юм. Бидний 2010 он сайхан зүйлээр дүүрэн байх болно. Сэргэлтүүд ирнэ, амжилтууд, баяр жаргалтай үйл явдлууд бялхам байна гэж найдацгаая. Үнэхээр ийм зүйл болно. Яагаад гэвэл биднийг Ерөөгч Нэгэн байдаг болхоор... ОНЦГОЙ ШИНЭ ЖИЛ БАЙХ БОЛНО.
0 comments:
Post a Comment