Sunday, May 3, 2009
19 Хайрт ах дүү нар минь, үүнийг та нар мэдэгтүн. Харин хүнбүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг. 20Учир нь хүний уур хилэн Ертөнцийн Эзэний зөвт байдлыг биелүүлдэггүй юм. 21 Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх л үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг дагуухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай.
22 Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун. 23Учир нь үгийг сонсоод үйлддэггүй аливаа хүн бол төрөлх нүүр царайгаа толинд харж байгаа хүнтэй адил юм. 24 Тэр хүн өөрийгөө хараад эргэхдээ өөрөө ямар байснаа тэр даруйд мартдаг. 25Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хулуь болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх болно. /Ариун библиэс/
0 comments:
Post a Comment