Sunday, May 3, 2009
Нүүдэл. Нүүх үнэхээр сонирхолтой юм байдийн байна. Нүүдэл гэдэг үг өөрчлөлт гэдэг үг хоёр тун адилхан болохыг одоо л анзаарч байна. Манайх Дарханаасаа нүүгээд УБ ирэв. Шал ондоо гэдгийг мэдэж байсан ч, үнэхээр л шал ондоо юм байна. Ондоо зүйл рүү орох тутамд ондоо болох хэрэгтэй байдийн байна.
Дархан. Дархан ч миний хувьд их онцгой шүү. Тэнд өсөж, сурч, ажиллаж, мөрөөдөж эхлэж, анхны хайр, хурим, гэр бүл, анхны бөгөөд хоёрдох хүү, нөхөрлөл, алдаа оноонууд ...
Мартах аргагүй л дээ...
УБ. Энд амьдаръя гэж бодож байгаагүй л дээ. Тэгэхдээ бодоогүй юм заримдаа сонин содон, сайхан байх нь их тийм үү? Хот рүү нүүгээд ирж байхдаа Их Эзэнээсээ "Надад, миний гэр бүлд амжилт өгөөрэй, үүгээрээ Та алдаршаарай" гэж гуйсан. Бүхнийг сайн, сайхан байхаар төсөөлж байна. Гол нь Ертөнцийн Эзэн амьдралд маань юу хийх гээд байгааг харахыг маш их хүсэж байна, яарч байна. Олон жил сүмд ажилласан, одоо нийгэмд ажиллах нь бас л сайхан санагдаж байна. Өөрийгөө үнэхээр Христчин хүн мөн, эсвэл тав тухтай газар л итгэгч шиг харагддаг эсхээ харах байхаа. Та бүхэн намайг ойлгож байна уу? Би маш олон төрлийн бодлоор дүүрэн байгаа. Санагдаж, санагдаж, санагдаж байна.
Их Эзэн минь Та, намайг /гэр бүлийг маань/ ивээгээч...
Их Эзэн минь Та, газар нутгийг маань тэлээч...
Их Эзэн минь Та, Өөрийн гараа миний /гэр бүлийн минь/ дээр маань байлгаач...
Их Эзэн минь Та, ёрын муугаас намайг/гэр бүлийг маань/ хамгаалаач...
Хүсвэл та миний гэр бүлийн төлөө Их Эзэнээс ерөөл гуйж өгөөрэй.