Баярын мэнд хүргье !

Monday, December 28, 2009

Миний блогоор зочилдог хүн бүхэнд Христ Их Эзэний мэндэлсэн баярын өдрийн мэнд хүргье. 2010 он таны хувьд Их Эзэн Христийн ерөөлөөр дүүрэн байх болтугай.

Есүс төрснөөр нь миний амьдралыг өөрчилсөн юм. Хаа байсан 2000 жилийн тэртээ төрсөн Есүс, Түүний амьдралдаа урьж оруулснаас хойш надтай үргэлж хамт байсаан. Баяр хөөр, гуниг зовлон, амжилт бүтээл, унаж нурж, буруутаж байх мөч бүхэнд маань хамт байсан. Би Есүст үнэн сэтгэлээс итгэсний дараа бас нэг зүйлийг ойлгов. Юу гэвэл: намайг итгээгүй байхад хүртэл Тэр намайг халамжилж байсныг, намайг төрөөгүй байхад миний төлөө төлөвлөж байсныг би мэдсэн. Тиймээс Их Эзэн бол ХАМГААС ИЛҮҮ АЛДАРТАЙ, Их Эзэн бол ҮРГЭЛЖ ХАМТ - ИМАНҮҮГЭЛ гэж алдаршуулмаар байна. Баярлалаа, Их Эзэн минь ээ.

Хэрэв Есүс Христийн талаар мэдэхгүй хүн үүнийг уншиж байгаа бол Тэр бол ИМАНҮҮГЭЛ /Их Эзэн бидний хамт/ гэж хэлмээр байна. Хэн нэгэн таныг орхидог, магадгүй та хэн нэгнийг орхидог байх. Харин Их Эзэнийг амьдралдаа нэг л оруулсан бол Тэр хэзээ ч таныг орхихгүй. Үнэн Найз чинь байх болно.



ХАМГААС ИЛҮҮ АЛДАРТАЙ

Хамгаас илүү алдартай
Хайртай Аврагч Эзэн минь Та
Иманүүгэл, Их Эзэн бидний хамт
Эрх чөлөөний эрхэм Зууч

Түүний нэр Энхийн Хаан
Агуу хүчит Эзэн
Гайхамшигт Зөвлөгч
Мөнхийн Эцэг
Түүний Засаглал
Энх амгалан
Үеийн үед хязгааргүй оршино.

 
HOPE - by Templates para novo blogger