The Lord is my shepherd

Sunday, July 5, 2009



Би сүүлийн үед англи библиэ их уншиж байгаа. Ингэж хэлхээр хүмүүс хөөх... чи ойлгож байгаамуу гэх байх л даа. Үнэндээ аймаар сайн ойлгоод байгаа юм алга л даа. Тэгэхдээ бүүр том томоор, энэ хэсэгт иймэрхүү юм бичиж байна даа гэж л ойлгож байгаа.

Еврейчүүд номыг уншиж байгаад хамгийн сайн ойлгосон ишлэл маань энэ байлаа.

The God is my Helper
So, I will not be afraid ... /13;6/

Намайг 1995 онд Есүст дөнгөж итгэсний дараахан гэрийн группын ахлагч, тэр үедээ дарханы сүмийг удирдаж байсан Ганбаа ах маань нэгэн түүхийг ярьж өгсөн юм. Тэр түүх одоог хүртэл /14 жил/ зүрх сэтгэлээс гарахгүй урам өгдөг билээ. Тэр түүхийг та нартаа бичиж, уншуулъя гэж бодлоо... Тэгээд мартагдахгүй үргэлж урам өгч байх болтугай.

ДЭЛХИЙН 2-р ДАЙНЫ үед Оросын нэгэн тосгонд жижигхэн дүнзэн байшинд багш эмэгтэй хүүхдүүдэд библийн Дуудалын 23-р бүлгээс ишлэл уншиж, цээжлүүлж гэнэ. Энэ ишлэл 5 үгнээс бүтсэн ба багш эмэгтэй гарынхаа 5 хурууг дээш өргөөд эрхий хуруунаасаа эхлээд л үг бүрийг нэг хуруу руугаа заан хэлж өгөв.
The - эрхий хуруу
Lord - долоовор хуруу
is - дунд хуруу
my - ядам хуруу
Shepherd - чигчий хуруу
Энэ нь "Их Эзэн бол миний Хоньчин" гэсэн утгатай юм л даа.

Тэгээд "За бүгдээрээ чигчий хуруугаа бариарай" гээд. Есүс бол миний ХОНЬЧИН гэжээ.

Хэсэг хугацааны дараа тэр сургуулийн жижигхэн байшинг Германы бөмбөгдөгч онгоц бөмбөгдөөд тэнд байсан бүх хүн, хүүхдүүд үхсэн байна. Тэнд нэгэн жаахан охин чигчий хуруу маш чанга атгаад үхсэн байхыг олжээ. ЭНЭ ЖААХАН ОХИН НАС БАРСАН Ч ХААНА ОЧСОН НЬ ТУН Ч ТОДОРХОЙ ЮМАА.

ИХ ЭЗЭН БОЛ МИНИЙ ХОНЬЧИН

 
HOPE - by Templates para novo blogger